ГС -ийн ҮЗЗ-ийн ерөнхий хяналтын баг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа
2022 оны 2-р сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн Сүрьеэгийн диспансер, БЗДХ-ын кабинет болон ӨЭМТ-д ажиллав. Багийн бүрэлдэхүүнд ҮЗЗ-ийн дэд дарга Л.Энхсайхан, ҮЗЗ-ийн Хяналтын хорооны дарга Б.Солонго, ҮЗЗ-ийн Гүйцэтгэх хорооны гишүүн Ж.Одгарьд, ҮЗЗ-ийн гишүүн Г.Оюунтуяа, ҮЗЗ-ийн гишүүн Э.Эрдэнэцэцэг, ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны дарга Ж.Даваалхам, ХӨСҮТ-ийн СТСА-ны хяналтын эмч Д.Доржмаа, ГС-ийн ҮЗЗ-ийн ажлын албаны ерөнхий хяналт хариуцсан мэргэжилтэн Б.Нямдулам, Ажлын албаны туслах ажилтан Б.Пүрэвбат нар ажиллаж хэрэгжилттэй танилцлаа.
Ерөнхий хяналтын ажлын үеэр тус дүүргийн ЭМТ-ийн удирдлага, хариуцсан эмч, мэргэжилтэн, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нартай хамтран ажиллаж, төлөвлөгөөт үйл ажиллагаатай танилцах, Глобаль сангийн дэмжлэгтэй ханган нийлүүлэгдсэн тараах материал, эм, эмнэлгийн хэрэгслийн хүртээмжтэй байдалтай танилцах, төслийн шугамаар сургагдсан эмч, мэргэжилтнүүдийн тогтвортой байдлыг хангаж буй эсэхийг хянах, төслүүдийн хэрэгжилтэд тулгарч буй саад бэрхшээл зэргийг тодорхойлж, тогтвортой байдлыг дэмжин ажиллах, үйл ажиллагааг сайжруулах тал дээр арга зүйн зөвлөмж өгөх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Тус дүүрэгт хөтөлбөрүүдийн хэрэгжилт, ололт амжилт, шийдвэр гаргах түвшинд цаашид анхаарах асуудлуудыг танилцуулах уулзалтанд Чингэлтэй дүүргийн ЭМТ-ийн дарга Ц.Лхагва, Нийгмийн эрүүл мэндийн төвийн орлогч дарга Н.Нямсүрэн, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Чинзориг, Сүрьеэгийн зохицуулагч эмч Ч.Хандсүрэн, БЗДХ-ын кабинетын эмч Г.Тунгалаг, эмч Ц.Хишигсүрэн, эмч М.Доржпагма, зохицуулагч Б.Мөнхбаяр, сувилагч Д.Цэцэгдэлгэр, Г.Сайнцэцэг,Чингэлтэй дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Н.Сэрчмаа нар оролцлоо.