“СҮРЬЕЭГҮЙ СУМ” ЗОРИЛТОТ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД АНХААРАХ АСУУДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ, УУЛЗАЛТАНД ОРОЛЦОЖ, ЕРӨНХИЙ ХЯНАЛТААР АЖИЛЛАВ.
Төв аймгийн Заамар сумын Эрүүл мэндийн төвд Монголын Сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо болон Глобаль сангаас зохион байгуулсан “Сүрьеэгүй сум” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдэвт сургалтанд ГС-ийн ҮЗЗ-өөс гишүүн Ч.Сэмжидмаа, Ажлын албаны зохицуулагч Б.Оюундарь, ерөнхий хяналтын мэргэжилтэн Б.Нямдулам нар оролцож, сургалтын дараа тус сумын ЭМТ болон Хайлааст багийн ДОХ, БЗДХ, сүрьеэгийн хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцан, тулгамдаж буй асуудал бэрхшээлийг тодорхойлж, мэргэжил аргазүйн зөвлөмж өгсөн.
Тус сургалтанд Төв, Булган аймгийн 10 сумын Эрүүл мэндийн төвийн дарга, мэргэжилтнүүд, нийт 40 хүн оролцлоо. Мөн тус сургалтыг цахимаар шууд дамжуулж 21 аймгийн 24 сумын Эрүүл мэндийн төвийн дарга, мэргэжилтнүүдийг хамруулсан байна.