ҮЗЗ-ийн ерөнхий хяналтын баг Налайх дүүрэгт ажиллалаа
Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Сүрьеэгийн диспансер, БЗДХ-ын кабинет болон “Нарны эрч” ӨЭМТ-үүдэд 2022 оны 2-р сарын 22-ны өдөр ҮЗЗ-ийн гишүүн Ц.Ганхүү, ҮЗЗ-ийн гишүүн Г.Оюунтуяа, ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын ТСА-ны дарга Ж.Даваалхам, ХӨСҮТ-ийн СТСА-ны хяналтын эмч Б.Ганпүрэв, ГС-ийн ҮЗЗ-ийн ажлын албаны ерөнхий хяналт хариуцсан мэргэжилтэн Б.Нямдулам, ГС-ийн ҮЗЗ-ийн ажлын албаны туслах ажилтан Б.Пүрэвбат нар ажиллалаа.
Ерөнхий хяналтын ажлын үеэр тус дүүргийн тус дүүргийн ЭМТ-ийн дарга Л.Байгал, Эмнэлгийн тусламж үйлчилгээний орлогч дарга Д.Оюунмаа, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний албаны орлогч дарга Ц.Алтантуяа, Сүрьеэгийн диспансерийн зохицуулагч их эмч А.Мэндбаяр, “Нарны эрч ӨЭМТ”-ийн менежер Д.Гомбосүрэн, сүрьеэгийн хөтөлбөр хариуцсан эмч Х.Цолмонжаргал нартай хамтран ажиллаж, төлөвлөгөөт үйл ажиллагаатай танилцах, Глобаль сангийн дэмжлэгтэй ханган нийлүүлэгдсэн тоног төхөөрөмж, тараах материал, эм, эмнэлгийн хэрэгслийн хүртээмжтэй байдалтай танилцах, төслийн шугамаар сургагдсан эмч, мэргэжилтнүүдийн тогтвортой байдлыг хангаж буй эсэхийг хянах, төслүүдийн хэрэгжилтэд тулгарч буй саад бэрхшээл зэргийг тодорхойлж, тогтвортой байдлыг дэмжин ажиллах, үйл ажиллагааг сайжруулах тал дээр арга зүйн зөвлөмж өгөх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Тус дүүрэг дэх ерөнхий хяналтын ажлын дараа хөтөлбөрүүдийн хэрэгжилт, ололт амжилт, шийдвэр гаргах түвшинд цаашид анхаарах асуудлуудыг танилцуулах уулзалтыг Засаг даргын тамгын газар зохион байгуулж, багийн гишүүдээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа, эрт илрүүлэг, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, тогтвортой байдлыг дэмжин ажиллах зэрэг санал, зөвлөмжийг танилцуулж, уулзалтын төгсгөлд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлсэн үгэндээ: Глобаль сангийн үндэсний зохицуулах зөвлөлийн гишүүдээс өгсөн санал хүсэлтийг бид ажил хэрэг болгоно. Дүүргийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эмнэлгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд дүүргийн зүгээс анхаарч ажиллахаа илэрхийллээ.