Ерөнхий хяналтын баг ХӨСҮТ-СТСА, Сүрьеэгийн үндэсний лавлагаа лабораторид ажиллав
ҮЗЗ-өөс гишүүн Ж.Одгарьд, Ажлын албаны зохицуулагч Б.Оюундарь, Ерөнхий хяналтын мэргэжилтэн Б.Нямдулам, C19RM төслийн мэргэжилтэн Г.Гантунгалаг, Ажлын албаны ажилтан Б.Пүрэвбат нар 2022 оны 5 сарын 13-нд ХӨСҮТ-СТСА, Сүрьеэгийн үндэсний лавлагаа лабораторид ерөнхий хяналтаар ажиллалаа.
ХӨСҮТ-СТСА-ны дарга Э.Оюунчимэг, СТСА-ны тасгийн эрхлэгч Э.Уянга, тасгийн эрхлэгч П.Насанжаргал, хяналтын эмч Б.Ганпүрэв, Сүрьеэгийн үндэсний лавлагаа лабораторийн эрхлэгч Т.Оюунтуяа нартай уулзаж төслийн хэрэгжилтийн явц, амжилт ололт, саад бэрхшээлийн талаар ярилцлаа.