ҮЗЗ-ийн ерөнхий хяналтын баг 2022 оны 2-р сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Сүрьеэгийн диспансер, БЗДХ-ын кабинет болон ӨЭМТ-д ажиллав.
Багийн бүрэлдэхүүнд ҮЗЗ-ийн гишүүн Н.Туяацэцэг, ҮЗЗ-ийн гишүүн Г.Оюунтуяа, ҮЗЗ-ийн гишүүн Л.Баярцэцэг, ХӨСҮТ-ийн СТСА-ны дарга Э.Оюунчимэг, ХӨСҮТ-ийн СТСА-ны хяналтын эмч П.Янжиндулам, ХӨСҮТ-ийн БЗДХ/ДОХ-ын ТСА-ны тархвар судлаач эмч М.Оюунжаргал, ГС-ийн ҮЗЗ-ийн ажлын албаны ерөнхий хяналт хариуцсан мэргэжилтэн Б.Нямдулам, ГС-ийн ҮЗЗ-ийн ажлын албаны туслах ажилтан Б.Пүрэвбат нар ажиллаж, хэрэгжилттэй танилцлаа.
Ерөнхий хяналтын ажлын үеэр тус дүүргийн ЭМТ-ийн удирдлага, хариуцсан эмч, мэргэжилтэн, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нартай хамтран ажиллаж, төлөвлөгөөт үйл ажиллагаатай танилцах, Глобаль сангийн дэмжлэгтэй ханган нийлүүлэгдсэн тоног төхөөрөмж, тараах материал, эм, эмнэлгийн хэрэгслийн хүртээмжтэй байдалтай танилцах, төслийн шугамаар сургагдсан эмч, мэргэжилтнүүдийн тогтвортой байдлыг хангаж буй эсэхийг хянах, төслүүдийн хэрэгжилтэд тулгарч буй саад бэрхшээл зэргийг тодорхойлж, тогтвортой байдлыг дэмжин ажиллах, үйл ажиллагааг сайжруулах тал дээр арга зүйн зөвлөмж өгөх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Тус дүүрэгт хөтөлбөрүүдийн хэрэгжилт, ололт амжилт, шийдвэр гаргах түвшинд цаашид анхаарах асуудлуудыг танилцуулах уулзалтанд Сонгинохайрхан дүүрийн Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайхан, ЭМТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга С.Батчимэг, Нийгмийн эрүүл мэнд тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Г.Золмөнх, Сүрьеэгийн диспансерийн зохицуулагч эмч Ч.Отгонжаргал, сүрьеэгийн эмч Х.Шаравдорж, Г.Батхишиг, бага эмч Б.Наранцэцэг, эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмч А.Өлзий-Утас, ӨЭМТ-ийн эмч А.Махпал, ӨЭМТ-ийн сувилагч О.Нарантуяа нар оролцож, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах талаар удирдлагаас дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах талаар санал солилцов.