Ерөнхий хяналтын баг Монголын Улаан загалмайн нийгэмлэгт ажиллав
ГС-ийн ҮЗЗ-ийн гишүүн Ч.Сэмжидмаа, ҮЗЗ-ийн Хяналтын хорооны гишүүн Э.Амарсанаа, Ерөнхий хяналтын мэргэжилтэн Б.Нямдулам, Ажлын албаны ажилтан Б.Пүрэвбат нар 2022 оны 5 сарын 18-нд Монголын Улаан загалмайн нийгэмлэгт ерөнхий хяналтаар ажиллалаа.
Хяналтын багийн бүрэлдэхүүн МУЗН-ийн Эрүүл мэнд нийгмийн хамгааллын газрын дарга О.Номин, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын газрын ажилтан Г.Нарангоо, Сонгинохайрхан дүүргийн Улаан Загалмай хорооны дарга Г.Жавзандулам, Баянзүрх дүүргийн Улаан Загалмай хорооны дарга Д.Жавзмаа, “Өлзийт Асар” ТББ-ын дарга Л.Баянмөнх нартай уулзаж, “Улаанбаатар хот дахь гэр оронгүй иргэдийн дунд сүрьеэгийн идэвхитэй илрүүлэлт, эмчилгээ, хяналт болон нийгмийн дэмжлэг” төслийн хэрэгжилтийн явц, амжилт ололт, саад бэрхшээл, ялангуяа өвчлөл илэрсэн тохиолдлуудыг эмчилгээнд хамруулах, үргэлжлэх шатны эмчилгээ хийлгэх үеийн тулгамдсан асуудлуудын талаар ярилцаж, цаашид хэрхэн сайжруулах тал дээр санал солилцлоо.