Баян-Өлгий аймагт Глобаль сангийн дэмжлэгтэй ХДХВ/ДОХ, сүрьеэгийн төслийн хэрэгжилттэй танилцах ерөнхий хяналтаар аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Жансая, Мейрим өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллалаа
Баян-Өлгий аймагт Глобаль сангийн дэмжлэгтэй ХДХВ/ДОХ, сүрьеэгийн төслийн хэрэгжилттэй танилцах ерөнхий хяналтаар ажиллах ҮЗЗ-ийн дэд дарга Л.Энхсайханаар ахлуулсан баг, ҮЗЗ-ийн гишүүн Ж.Одгарьд, П.Анузаяа, Ажлын албаны зохицуулагч Б.Оюундарь, ерөнхий хяналтын мэргэжилтэн Б.Нямдулам нар аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Жансая, Мейрим өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллалаа. ҮЗЗ-ийн ерөнхий хяналтын баг 2020 онд тус аймагт ажиллаж, зөвлөмж өгч байсан ба зөвлөмжийн хэрэгжилтийг дүгнэн, хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр дэмжлэг үзүүлэн ажиллалаа.