Глобаль сангийн Үндэсний зохицуулах зөвлөлийн ажлын албанд “C19RM төслийг зохицуулах мэргэжилтэн”-г сонгон шалгаруулж авна.
Ажлын байрны зорилго :
COVID-19 цартахал нь Глобаль сангийн дэмжлэгтэй Монгол Улсад хэрэгжүүлж буй ХДХВ/ДОХ, сүрьеэгийн төслийн хэрэгжилт, эдгээр өвчнөөр өвдсөн олон нийт, эрсдэлт бүлгийн хүн амд маш хүнд нөлөө үзүүлж байгаа ба ХДХВ, сүрьеэ өвчнийг бууруулах, устгахад чиглэсэн үйл ажиллагаанд томоохон саад учруулж байна. Глобаль сан нь улс орнуудад COVID-19-тэй тэмцэх, ХДХВ, сүрьеэ өвчний улмаас эндэх эрсдэл болон хөтөлбөрт үзүүлэх нөлөөг бууруулах, эрүүл мэндийн тогтолцоог сулруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор C19RM-ээр дамжуулан санхүүжилт олгож эхэлсэн. C19RM төслийг зохицуулах мэргэжилтэн нь:
1. C19RM төслийн санхүүжилтийн хүсэлтийг төлөвлөх, боловсруулах, хэрэгжилт хэрэгжилт болон түүний гүйцэтгэлд хяналт тавих, мэдээллэх/тайлагнах холбогдох асуудлыг зохицуулах;
2. ҮЗЗ-ийн оролцоо, шийдвэр гаргах боломжоор хангах;
3. Хяналт, хязгаарлалтын арга хэмжээг үндэсний хариу арга хэмжээний төлөвлөгөөнд нийцүүлж, холбогдох COVID-19-ийг зохицуулах байгууллагаар баталгаажуулах шаардлагатай. Шаардлагатай баримт бичгүүдийг англи, монгол хэл дээр орчуулах.
Ажлын байранд тавигдах шаардлага :
• Нийгмийн шинжлэх ухаан, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
• Дээр дурдсан аль ч чиглэлээр бакалаврын болон түүнээс дээш зэрэгтэй байх.
• Үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй эрүүл мэндийн төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдлэгтэй байх;
• Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын талаар мэдлэгтэй байх;
• Глобаль сангийн санхүүжилтийн хүсэлтийг боловсруулах явц, C19RM механизмын элементүүдийн талаар мэдлэгтэй байх;
• Улсын хэмжээнд төсөл хөтөлбөр боловсруулах чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан байх;
• Коронавируст халдвар (COVID-19)-ын тархвар судлалын болон хөтөлбөрийн үзүүлэлтүүд болон санхүүгийн гол үзүүлэлтүүдийн талаар мэдлэгтэй байх;
• Коронавируст халдвар (COVID-19)-ын хяналт, халдвараас сэргийлэх арга хэмжээний талаар ерөнхий мэдлэгтэй байх;
• Глобаль сангийн өмнөх санхүүжилтийн хүсэлтийг боловсруулж байсан туршлагатай бол давуу талтай.
Ур чадвар:
• Олон талын эх сурвалжаас мэдээлэл цуглуулах, мэдээллийг задлан шинжлэх, боловсруулах;
• Санхүү, хөтөлбөр, менежментийн мэдээллийг нэгтгэх;
• Microsoft Office, ялангуяа Microsoft Excel, Microsoft Project-ийг ашиглах;
• Мэргэжилтнүүд болон бусад байгууллагын оролцогч талуудтай үр дүнтэй ажиллах;
• Хувь хүний хувьд өндөр ур чадвартай, засгийн газар болон бусад олон улсын байгууллагын өндөр албан тушаалтнуудтай харьцах харилцааны ур чадвартай байх (жишээ нь: Эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрүүд, Иргэний нийгмийн байгууллагууд, НҮБ-ны байгууллага болон хувийн хэвшил);
• Баримт бичиг боловсруулах, танилцуулах өндөр ур чадвартай байх;
• Олон ажлыг зэрэг гүйцэтгэх, тэргүүлэх чиглэлээ тодорхойлох, бие даан ажиллах болон багаар ажиллах чадвартай байх;
• Монгол, Англи хэлээр чөлөөтэй ярьдаг байх.
ccm.mongolia@gmail.com цахим хаяг руу өөрийн CV болон Cover letter-ийг 2022 оны 8 сарын 31-ний илгээнэ үү.