Глобаль сангийн ҮЗЗ-ийн дарга Х.Ганбаатар, дэд дарга Л.Энхсайхан, Хяналтын хорооны гишүүн Я.Энхтөр, ажлын албаны зохицуулагч Б.Оюундарь нар ЭМЯ-ны удирдлагуудтай уулзаж дараах асуудлын хүрээнд санал солилцлоо.
Үүнд 5 дугаар сарын 1-ний өдрөөс улс орон даяар зохион байгуулагдах Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт БЗДХ/ДОХ болон Сүрьеэгийн илрүүлэг оношилгоог хэрхэн уялдуулж зохион байгуулах, тэр дундаа Ковид-19 цартахлын үед буурсан оношилгооны амжилтыг хэрхэн нэмэгдүүлэх; Глобаль сангийн төслийн санхүүжилтээр ханган нийлүүлэгдсэн өндөр өртөг бүхий оношилгооны тоног төхөөрөмжийг илрүүлэг үзлэгийн үед ашиглах, цаашид засвар үйлчилгээг эрүүл мэндийн байгууллага өөрөө хариуцах/даатгуулах; Глобаль сангийн санхүүжилтээр БЗДХ болон сүрьеэгийн эмч бэлтгэх богино хугацааны сургалтанд тэтгэлгээр суралцсан эмч нарын хариуцлагын гэрээ болон бусад хөтөлбөртэй холбоотой асуудлуудын хүрээнд мэдээлэл солилцож дээрх чиглэлээр ҮЗЗ нь ЭМЯ-нд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв. 2022.04.29