Глобаль Сангийн ҮЗЗ-ийн ерөнхий хяналтын баг БЗД-ийн 6-р хорооны Оцело Сэргэлт ӨЭМТ-д ажиллав
ҮЗЗ-ийн Хяналтын хорооны хурлаар баталсан 2022-2023 оны ерөнхий хяналтын ажлын төлөвлөгөөний дагуу ЭМСайдын 2022 оны 03 сарын 15-ны өдрийн “Журам батлах тухай” А/139 тоот тушаалын хүрээнд 5 сарын 1-нээс орон даяар эхэлсэн Эрт илрүүлгийн үйл ажиллагааны хэрэгжилттэй танилцах; Глобаль сангийн төслийн шугамаар сургагдсан эмч, мэргэжилтнүүдийн тогтвортой байдлыг хангаж буй эсэхийг хянах; Глобаль сангийн дэмжлэгтэй ханган нийлүүлэгдсэн анхан шатны бүртгэл, маягтын хөтлөлт, тараах материал, эм, эмнэлгийн хэрэгслийн хүртээмжтэй байдалтай танилцах зорилгоор ҮЗЗ-ийн гишүүн Ч.Сэмжидмаа, ҮЗЗ-ийн Ерөнхий хяналтын мэргэжилтэн Б.Нямдулам, Ажлын албаны ажилтан Б.Пүрэвбат нар 2022 оны 5 сарын 11-нд БЗД-ийн 6-р хорооны ӨЭМТ-д ажиллалаа.
Тус өрхийн эрүүл мэндийн төв нь 7 эмч, 7 сувилагч, дүн бүртгэлиийн ажилтан, хөтөч, мэдээллийн ажилтан, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, үйлчлэгч зэрэг нийт 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, 3305 өрхийн 13971 хүн амд үйлчлэн, үүнээс 4416 оюутан залуус хичээлийн жилийн туршид эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ авдаг онцлогтой бөгөөд ерөнхий хяналтын ажлын үеэр ӨЭМТ-ийн дарга С.Балжинням болон дотоод хяналт үнэлгээ хариуцсан ахлах эмч А.Чинчулуун, эрүүл мэндийн нийгмийн ажилтан Д.Нарантуяа нар ДОХ, сүрьеэгийн хөтөлбөрийн холбогдох мэдээллүүдийг танилцуулж, мөн багийн гишүүд эрт илрүүлгийн хүрээнд гэрээний дагуу хамтран ажиллаж байгаа Экспресс оношилгооны төвийн Захирал Ш.Тунгалаг болон Менежер Д.Цэвэлмаа нартай уулзаж, эрт илрүүлгийн явцын талаар болон саад бэрхшээлийг ярилцлаа.