Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, cүрьеэгийн төслүүдийн Үндэсний Зохицуулах Зөвлөл (ҮЗЗ)-ийн шинэ гишүүдэд чиг баримжаа олгох семинар 2021 оны 11 сарын 13-14-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа

Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, cүрьеэгийн төслүүдийн Үндэсний Зохицуулах Зөвлөл (ҮЗЗ)-ийн шинэ гишүүдэд чиг баримжаа олгох семинар 2021 оны 11 сарын 13-14-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа

Манай улс Глобаль сангийн дэмжлэгтэй төслүүдийг 2003 оноос хойш одоог хүртэл тасралтгүй хэрэгжүүлж нийт 86 сая ам.долларын санхүүжилтийг ДОХ, сүрьеэ өвчинтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хариу арга хэмжээ, хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор зарцуулсан байна.

Глобаль сангийн дэмжлэгтэй төслүүдийн хэрэгжилтийг нэгдсэн бодлого, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, ХДХВ/ДОХ болон сүрьеэ өвчинтэй тэмцэх Глобаль сантай хамтран ажиллах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөл буюу Үндэсний зохицуулах зөвлөл /ҮЗЗ/ байдаг ба ҮЗЗ нь олон салбарын төлөөллөөс бүрдсэн нийт 21 гишүүнтэй бөгөөд дараах үндсэн чиг үүргийн дагуу ажилладаг. Үүнд:

  • Үндэсний хэмжээнд хэрэгжих төсөл боловсруулах ажлыг удирдан зохион байгуулж Глобаль Санд өргөн барих,
  • Төсөл хэрэгжүүлэгч Үндсэн хүлээн авагч байгууллагыг сонгон шалгаруулах,
  • Батлагдсан төслийн хэрэгжилтэд хяналт тавих, төслийн дахин хуваарилалтыг шийдвэрлэх.

ҮЗЗ-ийн дүрмийн дагуу салбар, байгууллагын төлөөлөл нь ҮЗЗ-д 2 жилийн хугацаатайгаар сонгогдон ажилладаг ба зөвлөлийн нийт гишүүдийн дийлэнх нь шинээр томилогдсон тул гишүүдэд эрх, үүрэг, оролцоо, ҮЗЗ-ийн ёс зүйн дүрэм, ГС-гийн үйл ажиллагааны талаар чиг баримжаа олгох сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтад ҮЗЗ-ийн 21 гишүүн болон тэдгээрийн орлогч гишүүд, Эрүүл мэндийн яам, Хөтөлбөр зохицуулах нэгж, ХӨСҮТ-ийн удирдлагууд 40 гаруй хүн оролцлоо.

Сургалтын эхний өдөр Глобаль сангийн чиг баримжаа олгох хөтөлбөрийн модулиудыг танилцуулахын зэрэгцээ салбар хүлээн авагчдын үйл ажиллагаагаа танилцуулсан богино хэмжээний видео бичлэгүүдийг үзэж танилцсан. Харин сургалтын хоёр дахь өдөр ҮЗЗ-ийн гишүүдийн эрх, үүрэг, хэрхэн эргэх холбоотой ажиллах талаар бүлгээр ажиллаж, үр дүнг хэлэлцсэн.

Сургалтын үр дүнд ҮЗЗ-ийн гишүүдийн оролцоо, Глобаль сангийн төслүүдтэй холбоотой шийдвэр гаргах боломжоор нэмэгдэж, ҮЗЗ-ийн гишүүд төслийн хэрэгжүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааны талаар мэдээлэл авч цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлэх болно.

Share this post

Start typing and press Enter to search

Shopping Cart