ҮЗЗ-ийн ерөнхий хяналтын баг Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа

ҮЗЗ-ийн ерөнхий хяналтын баг Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа

ҮЗЗ нь Глобаль сангийн дэмжлэгтэй ХДХВ/ДОХ, сүрьеэгийн төсөл хөтөлбөр саадгүй, цаг хугацаандаа, хүрэх ёстой газраа хүрч хэрэгжиж байгаа эсэхэд дэмжлэгт хяналт тавих, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, тулгарч буй саад бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг тодорхойлoх зорилгоор 2022 оны 2-р сарын 21-ний өдөр Багануур дүүргийн Сүрьеэгийн диспансер, БЗДХ-ын кабинет болон ӨЭМТ-д ажиллав.

 

Багийн бүрэлдэхүүнд ҮЗЗ-ийн гишүүн Т.Энхжаргал, ҮЗЗ-ийн гишүүн Г.Оюунтуяа, ҮЗЗ-ийн гишүүн Г.Нямпүрэв, ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч М.Оюунжаргал, ХӨСҮТ-ийн СТСА-ны хяналтын эмч Ч.Наранцэцэг, ГС-ийн ҮЗЗ-ийн ажлын албаны ерөнхий хяналт хариуцсан мэргэжилтэн Б.Нямдулам, ГС-ийн C19RM төслийн мэргэжилтэн Г.Гантунгалаг, ГС-ийн ҮЗЗ-ийн ажлын албаны туслах ажилтан Б.Пүрэвбат нар ажиллаж, хэрэгжилттэй танилцлаа.

 

Ерөнхий хяналтын ажлын үеэр тус дүүргийн ЭМТ-ийн удирдлага, хариуцсан эмч, мэргэжилтэн, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нартай хамтран ажиллаж, төлөвлөгөөт үйл ажиллагаатай танилцах, Глобаль сангийн дэмжлэгтэй ханган нийлүүлэгдсэн тоног төхөөрөмж, тараах материал, эм, эмнэлгийн хэрэгслийн хүртээмжтэй байдалтай танилцах, төслийн шугамаар сургагдсан эмч, мэргэжилтнүүдийн тогтвортой байдлыг хангаж буй эсэхийг хянах, төслүүдийн хэрэгжилтэд тулгарч буй саад бэрхшээл зэргийг тодорхойлж, тогтвортой байдлыг дэмжин ажиллах, үйл ажиллагааг сайжруулах тал дээр арга зүйн зөвлөмж өгөх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

 

Тус дүүрэгт хөтөлбөрүүдийн хэрэгжилт, ололт амжилт, шийдвэр гаргах түвшинд цаашид анхаарах асуудлуудыг танилцуулах уулзалтанд Багануур дүүргийн эрүүл мэндийг дэмжих төвийн дарга Г.Одонтуул, сүрьеэгийн эмч М.Солонго, сүрьеэгийн сувилагч Т.Ганпүрэв, БЗДХ-ын кабинетын эмч Л.Мөнхбаяр, эмч Ц.Батнаран, бага эмч Ж.Болормаа нар оролцож, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах талаар аймаг орон нутгаас дэмжлэг үзүүлэн, эрүүл мэндийн салбартай хамтран ажиллахаа амлав.

 

Share this post

Start typing and press Enter to search

Shopping Cart