Глобаль Сангийн ҮЗЗ-ийн Хяналтын хорооны хурал зохион байгуулагдав

Глобаль Сангийн ҮЗЗ-ийн Хяналтын хорооны хурал зохион байгуулагдав

2022 оны 4 сарын 28-нд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эрдмийн бага өргөөнд Глобаль Сангийн ҮЗЗ-ийн Хяналтын хорооны хурал зохион байгуулагдав.
ҮЗЗ-ийн Хяналтын хороо нь Глобаль сангийн төслийн хэрэгжилтэд санхүү, хүний нөөц, менежмент, гүйцэтгэлийн хяналт хийх үйл ажиллагааг төлөвлөх, хяналт явуулах саналыг зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэх чиг үүрэгтэйгээр ажилладаг бөгөөд тус хуралд Хяналтын хорооны дарга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн референт Б.Солонго; хорооны гишүүн, Эрүүл мэндийн чанарын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Л.Баярцэцэг; хорооны гишүүн, АШУҮИС-ийн Төгсөлтийн өмнөх сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга Я.Энхтөр; хорооны гишүүн, МҮЭ, Гадаад харилцаа олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Амарсанаа зэрэг Хяналтын хорооны дарга, гишүүд болон Глобаль сангийн Орон нутгийн агентийн багийн ахлагч Т.Аира, ҮЗЗ-ийн Ажлын албаны зохицуулагч Б.Оюундарь, Ерөнхий хяналт хариуцсан мэргэжилтэн Б.Нямдулам, C19RM төслийн мэргэжилтэн Г.Гантунгалаг нар оролцов.
Тус хурлаар Хяналтын хорооны өмнөх хурлын шийдвэрийн биелэлт, 2022 оны ерөнхий хяналтын танилцах айлчлалуудын зөвлөмж, Ерөнхий хяналтын 2022-2023 оны хяналтын төлөвлөгөө зэрэг асуудлууд болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Share this post

Start typing and press Enter to search

Shopping Cart