Глобаль сангийн үндэсний зохицуулах зөвлөлийн /ҮЗЗ/ гишүүдийн уулзалт болж өнгөрлөө.

Глобаль сангийн үндэсний зохицуулах зөвлөлийн /ҮЗЗ/ гишүүдийн уулзалт болж өнгөрлөө.

Глобаль сан нь дэлхийн олон оронд эрүүл мэндийн хөтөлбөр /аян/ зохион байгуулдаг ба зонхилон Сүрьеэ болон ДОХ-ын эсрэг тэмцэх чиглэлээр тусламж үзүүлсээр ирсэн. Энэ дундаа Монгол Улсыг ч орхигдуулалгүйгээр 2003 оноос хойш тасралтгүй санхүүгийн болон эрүүл мэндийн дэмжлэг үзүүлсээр иржээ.

Ингэхдээ төсөл боловсруулж , төслийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудад хяналт → тавьж төслийн үйл ажиллагаанд оролцож буй хамтын гишүүдийн санал дээр тулгуурлан→ үйл ажиллагааг зөв зүйтэй явуулах, хяналт тавих үүрэг бүхий Глобаль сангийн→ “Үндэсний зохицуулах зөвлөл’’ байгуулагдан ажилсаар байна.

Манай улсад төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллага болон өвчилсөн иргэдийн төлөөлөл бүхий 21 гишүүнтэй ҮЗЗ ажилладаг.

Глобаль сангийн халдварт өвчинтэй тэмцэх хүрээнд /2022.06-дугаар сараас эхлүүлсэн/‘’Монгол Улсад ҮЗЗ-ийн үйл ажиллагааг эрүүл мэндийн тогтолцоотой уялдуулах зураглал, төлөвлөгөө’’ боловсруулсан төсөл ажлыг 2022.09.02-ны танилцуулж эрүүл мэндийн олон байгууллагуудын гишүүд төлөөлөгч нар санал бодлоо илэрхийллээ.

Оролцогч талууд:
– Эрүүл мэндийн яам
– Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
– ХӨСҮТ
– Нийслэлийн Эрүүл мэндийн газар
– Халдварт өвчин судлалын үндэсний төвийн БЗДХ/ХДХВ/ДОХ болон сүрьеэгийн тандалт судалгааны алба
– ДЭМБ
– Дэлхийн банк
– НҮБ-ын Хүүхдийн сан
– ДОХ, сүрьеэ өвчний чиглэлээр ажилладаг ТББ, ХЗН, Салбар хүлээн авагчид

 

Share this post

Start typing and press Enter to search

Shopping Cart