БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгуулга ‘’KOICA’’ болон ‘’Солонгосын Үндэсний Сүрьеэгийн Нийгэмлэгийн’’ хамтарсан Сүрьеэ өвчинтэй тэмцэх шинэ төсөл батлагдаж ЭМЯ болон МУ-ын халдварт өвчинтэй тэмцэх бүх шатны байгууллагуудын дунд онцлох үйл явдал болж өнгөрлөө.

Төслийн чиглэл: ‘’Улаанбаатар хотод хэрэгжүүлэх сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах төсөл’’

БНСУ нь сүрьеэгийн эсрэг тууштай бодлого хэрэгжүүлж сүрьеэгийн хавьтал болон эрт илрүүлгийн оношилгоо, эрдэм шинжилгээний ажлуудаараа дэлхий дахинд түүчээлж Сүрьеэгийн эсрэг чамгүй их туршлага хуримтлуулсаар тус улс нь Сүрьеэгийн өвчлөл бага орны тоонд багтаж байна.

Солонгосын Үндэсний Сүрьеэгийн Нийгэмлэгийн МУ-д үзүүлж буй Сүрьеэгийн эсрэг тусламж-төсөл нь 2015 оноос хойш тасралтгүй хэрэгжиж, энэ өдөр буюу 2022.10.25-наас эхлэн шинэ төслийн гэрээнд талууд гарын үсэг зурлаа.
Энэхүү шинэ төслийг хэрэгжүүлэх ХӨСҮТ болон халдварт өвчинтэй тэмцэж буй эмч мэргэжилтнүүд болон энэхүү чиглэлээр ажиллаж буй бүх шатны улсын эрүүл мэндийн байгууллагуудад Глобаль сан ҮЗЗ зүгээс халуун баяр хүргэе.

Солонгосын Үндэсний Сүрьеэгийн Нийгэмлэгийн МУ-д үзүүлж буй шинэ төслийн давуу талууд:
• 0-18 насны хүүхдүүдэд чиглэсэн сүрьеэгийн тусламж үйлчилгээ
• Сүрьеэгийн эрт илрүүлгийг эрчимжүүлэх
• Сүрьеэгийн далд илрүүлэг хийх болон сүрьеэгийн хавьтлыг мөшгөх бүрэн тоноглогдсон автомашин болон автобус
• Хүрч очих эрт илрүүлэгд ашиглагдах шинэ технологид суурилсан зөөврийн аппаратууд IGRA-TB, ICHROMA-2
• Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт бүртгэгдсэн сүрьеэтэй өвчтөний хавьтал 0-18 насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвар авсан эсэхийг тодорхойлох өндөр өртөгтэй шинжилгээг үнэ төлбөргүйгээр хийх

Share this post

Start typing and press Enter to search

Shopping Cart